Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд болох бөгөөд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцох юм байна.
VII их хурлыг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд 6 дугаар их хурлыг 1996 онд зохион байгуулж байжээ. 23 жилийн дараа Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулахаар Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.