Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргажээ.
УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотой Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон орлогч Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар нарыг огцруулж, чөлөөлсөн.
Энэ удаад Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Одоо АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг огцруулах уу, өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үү гэсэн хүлээлт нийгэмд байна.