СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лондон агаарын бохирдолгүй дэлхийн анхны хот болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон долоо хоногийн бүх өдөр 24 цагийн турш агаарын бохирдолгүй байж чадах дэлхийн анхны хот болно гэж томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна. Нийслэл Нэн бага бохирдолтой бүсийг байгуулж энэ долоо хоногоос эхлэн автомашинуудад хориг тавьж эхэллээ.

Уг санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд Нэн бага бохирдолтой бүсэд нэвтрэх автомашинуудад маш өндөр шаардлага тавьж бохир утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй.

 

Лондон хотын дарга Садик Хан

Хотод явж буй бохир утаа их хэмжээгээр ялгаруулдаг тээврийн хэрэгслүүд олон нийтийн дунд багтраа, хорт хавдар, сэтгэцийн олдмол эмгэг болон мянга мянган ургийн эндэгдлийг бий болгож байгааг судалгаа харуулдаг.

Садик Хан хэлэхдээ “Энэ бол манай хотын хувьд түүхэнд тэмдэглүүштэй чухал өдөр. Хортой агаар биднийг чимээгүй устгаж байна. Нэн бага бохирдолтой бүсийг байгуулснаар Лондоны агаарыг цэвэршүүлж манай гарагийн хамгийн цэвэр хот болгоно” гэжээ.

Хотын төвд байгуулсан шинэ бүсэд хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслүүд нэвтрэхийг хориглох ба зарим хориотой мини автобус, мотоцикл бүсэд нэвтэрснийхээ төлөө өдөрт 16 ам.доллар, том даацын машинууд, автобус өдөрт 130 ам.долларын хураамж төлөх юм байна.

Лондоны алдарт улаан автобусыг ч мөн хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шинэчлэн 2020 он гэхэд 9,200 автобусыг нэн бага бохирдолтой бүсэд чөлөөтэй аялах стандартад нийцүүлэн солих юм байна. Түүнчлэн

Агаарын бохирдолд хамгийн их өртөж, эрүүл мэндээрээ хохирогчид бол хүүхдүүд. Хэдийгээр Лондонд 2008 оноос хойш бохирдол багатай бүсийг танилцуулж эхэлсэн ч 2018 оны судалгаагаар бага насны хүүхдүүдийн зүрх судас, уушгины өвчин, багтрааны шинж тэмдэг буурсан үзүүлэлт харагдахгүй байна гэж санаачилгыг шүүмжлэгчид үздэг.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.