СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Энэ хавраас бүх сургуулиуд нэгдүгээр ангийн хүүхдийг шалгалтгүйгээр элсүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг урлагийнхнаас бусад өмчийн бүх сургууль 1-р ангид шалгалт авч уралдуулж элсүүлэхийг хориглох болон өмчийн бүх сургуульд 6 нас хүрээгүй бол 1-р ангид элсүүлэхийг хориглох журмын талаар мэдээлэл хийж байна - 

 

Хоёр янзын тушаал гаргасан.

Нэгдүгээрт, Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 6 нас хүрсэн хүүхдийг 1-р ангид ямар нэг уралдаант шалгуургүйгээр авах ёстой. Жишээ нь 1-р ангид орох баахан хүүхэд бүртгэчихээд 40 000-50 000 төгрөгийг элсэлтийн хураамж авдаг. 1000 хүүхдээс 150-160 хүүхэд л авдаг. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон.

Хоёрдугаарт, Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ асуудал дээр эцэг эхчүүд янз бүрийн л байр суурьтай байгаа байх. Гэхдээ эрдэмтэдийн хэлж буйгаар сурах ёстой насанд нь тохирсон агуулга, хөтөлбөрөөр хангаж ажиллах ёстой гэж байгаа. 

-Шалгалт авахгүйгээр яаж шийднэ гэсэн үг вэ?

-Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий

-"Цөм хөтөлбөр" багш нарт маш их ачаалал нэмдэг хирнээ ач холбогдол багатай байна гэж шүүмжилдэг. Энэ хөтөлбөрийг цаашид яах вэ?

-2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Цөм хөтөлбөр"-т дутагдал их байна. Баахан ном хэвлэж, баахан хүүхэд сургаж, эхнээсээ энэ жил төгсөж байна. Тиймээс шууд зогсоож болохгүй. Энэ жилдээ уг хөтөлбөрийн дутагдалыг засаад явахаас өөр арга байхгүй. Бас бодлогын залгамж халаа гэж байна л даа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.