Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №191 Bee Gees, ‘Stayin’ Alive’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №191 Bee Gees, ‘Stayin’ Alive’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Bee Gees, ‘Stayin’ Alive’

Домогт Би Жийс хамтлагийн ‘Stayin’ Alive’ дуу нь 1977 онд гарсан "Saturday Night Fever" киноны дуу бөгөөд хамтлагийн "нэрийн хуудас" болсон дуу юм. 1978 онд уг дуу "Биллбордын шилдэг 100 дуу" жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. Анх уг дууг киноны нэрээр нэрлэх саналтай байсан ч эцсийн бүлэгт ‘Stayin’ Alive’ нэрэн дээр тогтсон байна. Энэ нь тухайн үед ид мандаж байсан диско төрлийн хөгжмийн сүлд дуу болсон гэхэд болно. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл