СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-04-09

Муур нэрээ мэддэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Токиогийн Софиа их сургуулийн сэтгэл судлалын профессор Ацуко Сайтогоор ахлуулсан судлаачид муурнууд нэрээ ялгаж таньдаг эсэхийг судалжээ. Тэд тэжээвэр болон кафед байдаг муурнуудын дунд дөрвөн төрлийн туршилт хийсэн байна.

Нэгдүгээрт судлаачид муур өөрийн нэрийг ижилхэн урттай, өргөлттэй бусад нэр үгээс ялгаж байгаа эсэхийг туршжээ. Хоёрдугаарт муур хамт амьдардаг бусад хөршүүдээсээ өөрийн нэрийг ялгаж чадах эсэхийг, гуравдугаарт эхний туршилтыг давтаж ингэхдээ тэжээвэр болон кафед өөр өөр орчинд байдаг муурнууд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйд анхаарлаа хандуулжээ. Эхний гурван туршилтыг муурнуудын эзэдтэй хамтран хийж тэднээр нэрийг нь дуудуулж байсан бол дөрөв дэх туршилтын үеэр огт танихгүй хүнээр ижил дуудлагатай нэр үг, муурнуудын нэрийг хэлүүлэх даалгавар өгсөн байна.

Эдгээр туршилтуудын дүнд муур өөрийнхөө нэрийг дуудуулж буйг сонсоод хариу үйлдэл үзүүлж байгааг тогтоожээ. Мөн Магадгүй муурны кафегаар олон хүн үйлчлүүлдэг болохоор тэдний нэрийг өөр аялга, авиагаар дуудсанаар нэрээ танихад амаргүй болсон байх.

Муур өөрийн нэрийг сонсоод хариу үйлдэл үзүүлж байгааг судлаачид хэрхэн мэдэх билээ гэж та бодож магадгүй. Тэгвэл Тэд чих толгойгоо хөдөлгөж, мяо болон ямар нэг авиа гаргах, сүүлээ хөдөлгөх, хойд хөлөөрөө алхам хийх зэргээр хариу үйлдэл үзүүлсэн байна.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.