СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Бионси Adidas-тай хамтарч нэрийн бүтээгдэхүүнээ гаргана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нэрт дуучин Бионси Германы Adidas брэндтэй хамтран ажиллах болсноо албан ёсоор мэдэгдээд байна. Бионсигийн нэрийн пүүз, биеийн тамирын өсмгөлийг Adidas брэнд үйлдвэрлэхээр болжээ.

Дуучин бүсгүй Arcadia групптэй гэрээ хийсэн байсан ч группын захирал Филип Грийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш гэрээг дахин үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан нэрийн пүүзээ гаргасан нь амжилт олж дэлхий даяар борлогдсоноор энэ төрлийн бизнесийг бүрэн өөрчилж чадсан билээ.

Ойрын жилүүдэд АНУ-д тусгайлан спортын төрөлд зориулсан гутал пүүзнээс илүү өдөрт тутамд зориулсан хөнгөн пүүз, кэт борлуулалт сайтай байна. Тухайлбал сагсны пүүзний борлуулалт жил ирэх бүр буурч байгаа судалгааг мэргэжилтнүүд танилцуулжээ.

Рэппер Уэст, дуучин Бионси нар шиг дэлхийн хэмжээний одууд хэрэглэгчдийг догь харагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж гутал үйлдвэрлэгчид үзжээ. Үүний нэг жишээг Puma брэнд дуучин Рианнатай хамтран хэрхэн амжилттай ажилласнаас харж болно.

Adidas брэнд Бионситой хамтарснаар шинэ загварын борлуулалтыг хурдацтай нэмэгдүүлнэ гэж хүлээж байна.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.