СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-08

Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэл рүү хэт оролцдог байдлыг хязгаарлана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал

Хоёрдугаарт, Боловсрол соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын явц, үр дүнтэй холбоотой асуудлыг авч хэлэлцжээ. Өнгөрсөн 2018 онд энэ салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тааруухан байсан. Энэ нь худалдан авалттай, газар чөлөөлөлттэй холбоотой. Тийм учраас энэ салбарыг зориуд онцолж ярилаа. 

2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аас томилсон ажлын хэсэг гарч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар гавъяат хуульч Д.Лүндээжанцан томилогдоод хоёр жил гаруй хугацаанд ажилласан. 

Үндсэн хуульд дөрвөн том чиглэлийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа аж

Нэгдүгээрт, УИХ-ыг хариуцлагжуулах, Монгол Улсад парламентийн тогтолцоог улам төгөлдөржүүлэх 

Хоёрдугаарт, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх

Гуравдугаарт, Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах

Дөрөвдүгээрт, Орон нутгийн одоогийн байгаа тогтолцоог боловсронгуй болгох

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Монголчуудын дийлэнхийн буюу 70 аас дээш хувиар дэмжигдсэн саналуудыг оруулж ирж байгаа. Үндсэн хуулинд өөрчлөх бус нэмэлт тодотгол л оруулж байгаа хэрэг. Аль болох цөөн тооны, нэмэлт, гарцаагүй гэсэн өөрчлөлтийг л оруулж байгаа" гэлээ.

Мөн давхар дээлийг тайлах, хууль хэлэлцэн батлах босгоны асуудал, чуулганы үргэлжлэх хугацаа, УИХ-ын гишүүний хариуцлагыг сайжруулах, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын танхим бүрдүүлэхтэй холбоотой, шүүх эрх мэдэлтэй холбоотой, төсөв батлах эрх мэдэл, орон нутгийн өөрөө удирдах ёс, засаг дарга нарын томилгоо, олон шат дамжлага бүхий сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг энэ өөрчлөлтөөр шийдэх юм. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн их шүүмжилдэг зүйл заалтуудыг засаж янзлах асуудал юм. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн эцэст олон түмнээс асууж байж оруулж ирсэн. Цаг хугацаа шахуу байгаа учраас бүлгийн хурал ойрын хугацаанд дахин дахин хэлэлцэх байх. 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээж, Ерөнхий сайдын эрх мэдлийг хязгаарлаж байгаа юм уу?

-Мэдээлэл дутмаг байгаа юм байна. . Олон нийтийн санал асуулга дээр өндөр дэмжлэг авч чадаагүй учраас хэвээр үлдсэн. Харин шүүх эрх мэдэл рүү хэт оролцдог байдлыг хязгаарлаж өгнө.

Харин . Гэхдээ УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа.

УИХ-ын эрх мэдлийг танаж байгаа эсэх нь хэн ямар өнцгөөр харахаас шалтгаална. Хууль биелүүлэх гүйцэтгэх засаглалаа эрх мэдэлтэй, тогтвортой, хариуцлагатай ажиллуулаад УИХ нь өөрөө хариуцлага нэхдэг эрхтэй байхыг парламентийн сонгодог засаглал гэж ойлгодог. Ийм учраас .

.

гэсэн заалт бол УИХ-ын бүрэн эрхийг танаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ энэ бол бусад парламентийн засаглалтай бүх оронд байдаг зүйл. 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.