СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газ дахь амьтны хүрээлэнг Йордан руу нүүлгэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Газын зурваст байдаг амьтны хүрээлэнд хоол хүнс, бусад хангамж үгүй болсноор сульдаж ядарсан, өлсөж цангасан 40 гаруй амьтан Йорданд иржээ.

Газын өмнөд хэсэгт байдаг Рафа амьтны хүрээлэнгийн эзэн Фати Йома эдийн засгийн хүнд байдалд орсноор амьтдаа хооллож, тэжээх аргагүй болжээ. Тэрээр “эцэж турсан амьтдаа явуулахад гэр бүлийнхнээ алдаж байгаатай адил хэцүү байсан. Би эдний заримтай нь бараг 20 жил хамт амьдарсан. Одооноос илүү сайн газарт очиж илүү дээр амьдарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

 

Өнгөрсөн хугацаанд Йомагийн амьтны хүрээлэнд дөрвөн гүег, нэг сармагчин, үхэр зараа өвлийн хүйтнээс болж амиа алдсан байна. Израйль, Египет аюулгүй байдлын үүднээс Газад хорио тавьснаар эндэхийн оршин суугчид маш хүнд он жилүүдийг өнгөрөөж байна. Үүний уршгаар Палестины газар нутаг хумигдаж, хоёр сая иргэнд эдийн засгийн хүнд нөхцөл байдал нүүрлэсэн.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.