СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ливийн босогчид Триполи хотыг эзлэх гэж оролдов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-ын дэмжлэгтэй Ливийн Засгийн газрын мэдэгдсэнээр Триполи хотыг босогчид эзлэхийг завдаж, хотын ойролцоо болсон тулааны үеэр 21 хүн амиа алдаж 27 хүн гэмтэж шархадсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй намжааж энхийн замаар яриа хэлэлцээ хийхийг босогчдод уриалжээ. Генерал Халифа Хафтарын удирдсан босогчид Триполи хотыг эзлэх гэж дайрсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн дунд Улаан загалмайн нийгэмлэгийн эмч, 14 босогч байгааг мэдэгдсэн байна. НҮБ-ын зүгээс тулааныг хоёр цагийн хугацаанд түр зогсоож гэмгүй иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг уриалсан боловч талууд зогсолгүй зэвсэгт мөргөлдөөнөө үргэлжлүүлжээ.

 

Генерал Хафтар

Ливийн удирдагч Муаммар Каддафи 2011 онд алагдсанаас хойш улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал газар авсаар байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хойш генерал Хафтарын Ливийн Үндэсний арми хотын өмнөд болон баруун хэсэгт хэд хэдэн зэвсэгт халдлага дайралт хийгээд байна. Триполийн олон улсын нисэх буудлын орчимд тулалдаан үргэлжилсээр, босогчид хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ.

Түүнчлэн энэ сарын 14-16 өдрүүдэд Ливид бүх нийтийн сонгууль явуулахаар төлөвлөсөн ба санал хураалтын өмнө босогчидтой хэлэлцээр хийхээр НҮБ шургуу ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.