СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-08

Энэ сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Нийслэлд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

байна. 

Харин онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашиныг хөдөлгөөнд оролцуулах аж.

Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна 

Нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулна.

Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулна. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөжээ.

Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна.


Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.