Хуулийн хяналтын байгууллагуудын удирдлагын томилгоо ид үргэлжилж байгаа энэ үeд эдгээр томилгоонуудыг нийтийн сонсголоор оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар гаргаж байгаа ажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,
-АТГ-ын дарга, дэд даргыг өөрчлөх асуудал, eрөнхий шүүгчийн томилгоо ч мөн энэ өдрүүдэд яригдана. Эдгээр хүмүүс үнэхээр хэн нэгэн улс төрчөөс хараат бус байж чадах уу гэдэг анхаарал татаж байна. Олон нийт ч биднээс асууж, сураглаж байна.
Тиймээс томилгооны сонсгол хийхийг бид хүсч УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлсэн. Бид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ хэлэлцүүлэгт прокуророор томилогдсон хүмүүсийг авчирч С.Зориг агсны хэрэг дээр нөлөөлсөн эсэх гээд олон асуудлыг хэлэлцэх болно.
Тэгэхгүй бол нам дамжсан бүлэглэлүүд өөрсдийн гар хөлөө томилуулахаар улайрч байна.