СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Амарсайхан: Нийслэлд үүрлэсэн сүлжээ, мафийн бүлэглэлийг таслан зогсооно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай ярилцлаа

С.Амарсайхан "Нийслэл хотын хэмжээнд зөрчил бүхий хэд хэдэн компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм билээ.Туул голын эрэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Идэр интeрнэйшнл" компанийн үйл ажиллагааг цуцал гэсэн. Зүүн баян рeфайнeри" ХХК-ийн зөвшөөрлийг цуцалчихсан шүүх дээр байгаа юм билээ. Хэдийгээр шүүх дээр явж байгаа ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг үүрэг даалгавар өгсөн.

- Байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулсан юм бол?

- Тэр асуудлыг шүүх тогтооно. Тусгай зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд өөрсдөө асуудалтай байна шүү дээ. 1200 гаруй иргэн, ААН "Туул" голын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тэр бүхэн хууль бусаар эсвэл албан тушаалтны нэр барьж байгаад зөвшөөрлөө аваагүй байх. Нэгэнт хуулийн дагуу авсан бол үйл ажиллагаагаа явуулах ёстой. Түүнд нь хяналт тавих холбогдох байгууллагууд ажлаа хийх ёстой. Тэгэхгүй бол нэг хэсэг нь хулгайлаад авчихсан юм шиг, нөгөөдүүл нь хууль зөрчөөд өгчихсөн юм шиг нийтээрээ нэгнийгээ харлуулдаг ийм байдалтай болчихсон.

- Бусад компаниудын үйл ажиллагааг цуцлах уу?

- Хуулийн дагуу үйл ажиллагаа явууллаг ААН-үүдэд туйлширч хандаж болохгүй. Хяналт тавих үйл ажиллагааг нийслэлээс зохион байгуулж байна. Дүн нь хараахан гараагүй байна. Нийслэлийн харъяа байгууллагууд өөрсдөө хууль зөрчдөг байж болохгүй. Нийслэлд 40 айлын орон сууц барьсан байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд улсын комисс хүлээж аваагүй байна. Шалтгааныг нь тодруулахаар мэддэг хүн нийслэлд алга байна. Энэ бол хариуцлагагүй зүйл. Энэ бүхнийг ил тод болгож байна. Нийслэлийн бүх шатны үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох ажлыг эхлүүлж байна. Нийслэлийн ААН-ийг олон тэрбумын өрөнд оруулсан асуудал ч байна. Энэ асуудлыг ил болгож, хариуцсан хүнд нь хариуцлага тооцуулах, хариуцлагжуулах ажлуудыг хийж байна. Тэр хүрээнд дээр дурдсан 2 компанийн үйл ажиллагааг зогсоож, хяналт тавихыг үүрэг болгосон. "Зүүн баян рeфайнeри"-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байхад ажиллаад байгаа бол шүүхийн шийдвэр гартал үйл ажиллагааг нь зогсоо, үйл ажиллагаанд нь хяналь тавь гэдэг үүрэг өгсөн.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.