СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

70 гаруй өндөг тээж буй таван метр урт аварга могой олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхий дээр байдаг аварга могойнууд дунд Мьянмарын аварга могой хамгийн томд тооцогддог. Тэдгээрийн нэгийг Флорида Эверглэйдс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эрдэмтэд олжээ.

Урьд өмнө эндээс олдсон аварга могойнууд 2-3 метр урт байсан ч энэ удаад 5,2 метр аварга могой олсон байна.

Флоридагийн эргийн цэцэрлэгт хүрээлэнгээс ийм хэмжээтэй аварга могой олдож байсан удаагүй гэнэ. Дөрвөн эрдэмтэн могойг дамнаж зургаа авахуулан Facebook хуудсанд нийтэлжээ.

Мьянмарын аварга могой зүүн өмнөд Азиас гаралтай ч ойрын жилүүдэд Флоридагаас олдох болжээ. Эндэхийн цаг агаар халуун орны бүсэд хамрагддаг тул аварга могой нуугдаж өсч үржихэд тохиромжтой юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.