Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.