ШУУД: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-"Зүүнбаян рeфайнeри"-ийн тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхоролын үед цуцалсан. Харин одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаад байна гэдэг шүүхийн хариуцах асуудал юм. Шүүх дээр асуудал үүссэн учир үйл ажиллагаа нь түдгэлзээд байгаа. Энэ асуудлаа шүүхээс очиж асуу. Зөв, бурууг би мэдэхгүй. Шүүхийн хариуцагчаар манай яам оролцож байгаа байх. Дэлгэрэнгүй мэдээллийг манай дэд сайдаас асуу.
Харин миний үед нэмж газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Олгогдсон газрууд дээр шалгалт явагдаж байгаа.