СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Иргэн Л.Чулуунцэцэг: Д.Ганзориг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болох ёс суртахууны эрхгүй хүн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Л.Чулуунцэцэг: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч болох чадваргүй хүн
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшээд байгаа Д.Ганзоригтой холбоотой асуудлаар иргэн Л.Чулуунцэцэг, Л.Оюунцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн Л.Оюунцэцэг “Бид нар хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн ар гэрийнхэн байна. Жирийн иргэдийг хохироож, хилс ял оноосон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Газориг гэдэг хүн УДШ-ийн Ерөнхий шүүгч болох чадваргүй хүн гэж үзэж байгаа. Гэртээ унтаж байсан хүнд хилс ял оноож хохироосон хүн УДШ-ийн Ерөнхий шүүгч болох гээд нэр дэвшиж байгаад харамсаж байна. Түүгээр ч зогсохгүй хууль хяналтын байгууллагууд нэг нэгнийхээ хууль бус шийдвэрийг хаацайлан хамгаалж, хэлмэгдсэн хүнийг улам хохироодог явдал байсаар байгааг бид эсэргүүцэж энэ хурлыг хийж байна” гэв.

Яг үнэндээ тухайн хэрэг болох үед миний дүү хэргийн газар огт байгаагүй, харин гэртээ унтаж байсан байдаг юм. Ээжийндээ ирж унтсан гэдгийг нь хоёр хүн гэрчилдэг.

Дүүгээ хилс хэргээс мултлахын тулд би зургаан жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөгөө зарцуулан тэмцээд бараагүй. Миний дүүг гэмт хэрэгтэн болгож худал мэдүүлэг өгсөн Б.Ариунжаргалын өгсөн бүх мэдүүлэг нь худал байсныг сүүлд шүүх өөрөө тогтоочихсон мөртлөө хуурамч мэдүүлгийнх нь улмаас ял сонссон дүүгийн минь ялыг хэрэгсэхгүй болгоогүй. Хүмүүс шүүгчдэд мөнгө өгөхгүй бол хэргээс гарахгүй дээ гэж удаа дараа зөвлөж байсан. Гэвч би шударга зантай учраас шударгаар явна гэж тэмцээд дийлсэнгүй. Миний дүүг зургаан жилийн хугацаанд эрүүдэн шүүж залхаан цээрлүүлсэн.

Зургаан жилийн турш өвөл, зунгүй цагдаагийн үүд сахиулж залхаан цээрлүүлж байсан нь эрүү шүүлт байсан. Мөн тухайн гэмт хэрэг гарах үед байсан хоёр дахь гэрч С.Ганбаатарыг цагдаа нар эрүүдэн шүүж амь насыг нь хохироосон шүү дээ. Миний дүүг л буруутан болгох явдал хууль шүүхийн байгууллагад чухал байсан болохоос биш хэргийн жинхэнэ үнэн мөнийг олох хүсэл байгаагүй. Дүү минь албан тушаалтан биш жирийн барилгачин хүн байсан. Мөнгө өгөөгүй хүнийг гэртээ унтаж байхад нь гэмт хэрэгтэн болгож ял оноодог цаг болсон байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.