СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайн анчин заанд гишгүүлж, арслангийн сүрэгт идүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Африкийн Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагшсан хирсийг хулгайгаар агнах гэж байсан этгээд зааны дайралтад өртөж, арслангийн сүрэгт идүүлсэн тухай мэдээлжээ.

Орон нутгийн цагдаа Леонар Хлатигийн хэлснээр долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр бүлэг хулгайн анчин хирс агнахаар цэцэрлэгт хүрээлэнд нууцаар нэвтэрсэн талаар мэдээ иржээ.

Хамт явсан этгээдүүд нь амиа алдсан нэгийнхээ цогцсыг зам дээр гаргаж тавиад өглөө гэхэд замын хажуугаар явсан хүмүүс олно гэж бодоод хэргийн газраас зугтацгаажээ.

Цагдаагийн ажилтнууд болон хайгуулчид амиа алдсан анчны цогцсыг хайсан боловч  олоогүй байна. Харин үл таних этгээдийн гавлын яс, өмд олжээ. Эдгээрийг амиа алдсан хулгайн анчных гэдэгт итгэлтэй байгаа ба арслангийн сүрэг цогцсыг идсэн гэж үзжээ.

Тэднийг галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн, хулгайн ан хийхийг завдсан хэрэгт буруутгажээ.

Өмнөд Африкт дэлхийн хирсний 80 хувь нутагшдаг. Жилд дунджаар мянган хирсийг хууль бусаар агнадаг гэсэн судалгаа байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.