СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгай зөвшөөрөл шинээр бий болгох, олгохыг хориглоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд . Гэвч одоогийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. .

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог зэргийг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахаас сэргийлж, тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, төрийн нийтийн зориулалттай өмч, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм.

.

Иргэн хүн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг нь баталгаажуулах нөхцлийг хангана.  Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шинээр зөвшөөрөл бий болгох, олгохыг хориглохоор тусгажээ.  Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн тоо хоёр дахин багасна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.