МУГТ Г.Одбаяр гуравдугаар тойрогт Бразилын бөхтэй барилдана
МУГТ Г.Одбаяр гуравдугаар тойрогт Бразилын бөхтэй барилдана

Сурталчилгаа
МУГТ Г.Одбаяр гуравдугаар тойрогт Бразилын бөхтэй барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манайхаас гурван жинд МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдсанаас одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа, эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан Г.Чойжилсүрэн нар нэгдүгээр тойрогт, -81кг жинд барилдсан Б.Мөрренцин хоёрдугаар тойрогт хожигдон тэмцээнээ дуусгаад байна.

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн. Харин хоёрдугаар тойрогт Италийн жүдоч Гиованни Эспоситотой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр яллаа. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил Будапештийн гран при тэмцээнд учраа тааран барилдаж манай гавьяат ялж байсан удаатай. 

Яг одоо гуравдугаар тойрогт Бразилын Марсело Континитэй барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирлээ. Г.Одбаяр гавьяат Марсело Континитэй 2013 оноос хойш гурван удаа учраа тааран барилдахад хоёр удаад нь ялагдаж хамгийн сүүлд 2017 оны Мастерст ялж байсан түүхтэй.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0