Технологийн цогцолбор сургуулийн нэрэмжит хоол үйлдвэрлэлийн мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагын багш, суралцагчдын “Ур чадвар-2019” улсын уралдаан өчигдөр болж шилдгүүддээ тодруулжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 18 сургуулийн төлөөлөл оролцов. “Ур чадвар 2019” тэмцээнд оролцогчид ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож, шагналт байрууд тодорлоо.
Тэмцээний шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч Р. Батбаатар, Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч Ч. Санчир, Чойжин темпл рестораны ерөнхий захирал, МУ-ын мастер тогооч Д.Тайван нар шүүгчээр ажиллалаа.
Тэмцээнд бэлтгэх ур чадварын сургалтыг багш, суралцагчдад Олон улсын тогооч нарын уралдааны хошой шагналтнууд, ТДС-ийн төгсөгч Г.Нанзад, Э. Энхбаяр нар заалаа.
Суралцагчдын ганцаарчилсан төрөлд Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн сурагч Г.Бүжинлхам түрүүлсэн бол шилдэг гурван суралцагчдад МGC-группт сонгон шалгаруулалтгүйгээр ажлын байранд орох эрх олгожээ.
Багшийн ганцаарчилсан төрөлд:
Зууш, салат бэлтгэх
Үндсэн хоол бэлтгэх
Суралцагчдын ганцаарчилсан төрөлд:
Зууш, салат бэлтгэх
Үндсэн хоол бэлтгэх
Багш, суралцагчийн багийн төрөлд:
Тусгай байр: