Монгол судлалын үндэсний академи, “Мон Эдү пресс” хэвлэлийн компани хамтран энэ жилээс эхлэн жил бүр Монгол судлалын чиглэлээр бичсэн оны шилдэг ном шалгаруулахаар болжээ.
Монгол судлалын чиглэлийн оны шилдэг номыг монгол хэл бичиг, утга зохиол, соёл урлаг, түүх гэсэн дөрвөн төрөлд шалгаруулах гэнэ. Дээрх дөрвөн төрлийн чиглэлээр бичсэн нэг сэдэвт бүтээл байхаас гадна 2018 онд хэвлэгдсэн байх хэд хэдэн шаардлага тавьсан байна. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 30-н хүртэл хүлээн авах бөгөөд шилдэг номын эздэд цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах юм.