Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №193 Lynyrd Skynyrd, ‘Free Bird’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №193 Lynyrd Skynyrd, ‘Free Bird’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Lynyrd Skynyrd, ‘Free Bird’

"Southern rock" урсгалын гол төлөөлөгч болох Америкийн Линард Скинирд хамтлаг нь 1964 онд байгуулагджээ. Тэд анх My Backyard, The Noble Five, One Percent зэрэг нэртэй байсан ба 1969 онд "Lynyrd Skynyrd" нэр дээрээ тогтсон байна. Энэхүү нэр нь маш сонирхолтой түүхтэй нэр бөгөөд ахлах сургуулийнхаа биеийн тамирын багш Леонард Скиннерийн нэрийг хамтлагтаа өгөхөөр шийдсэн байна. Ахлах сургуульд урт үстэй байхыг зөвшөөрдөггүй байсан уг багшид хамтлагийнхан дургүй байсан ба  өөрсдийн хамгийн үзэн яддаг хүнийхээ нэрийг хамтлагтаа өгөхөөр шийдсэн байна. Хожимоо хамтлагийнхан багштайгаа сайн харилцаатай болсон байдаг. 

Тэднийд дэлхийд таниулсан "Sweet Home Alabama" "Free Bird" дуунууд нь одоо ч сонсогчдын байнга сонсдог дууны жагсаалтад байсаар. Линард Скинирд хамтлаг зөвхөн Америкт 28 сая хувь бичлэгээ борлуулсан ба тэднийг 2006 онд Рок Н Роллын хүндэтгэлийн танхимд залсан байдаг. 

"Free Bird" дуу нь маш урт дуу бөгөөд амьд тоглолтынхоо үеэр 14 минут үргэлжлэх хувилбарыг нь тоглодог байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл