СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Тэрбишдагва: Онцгой тохиолдолд Дубайн гэрээг цуцлах ч боломжтой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2018 онд АНЭУ-д айлчлахдаа Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ буюу "Дубайн гэрээ"-г байгуулж байсан. Гэвч уг гэрээ монголын талд ашиггүй гэрээ болсон гэж үзсэн ураас УИХ-аас ажлын хэсэг гарган өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас тодрууллаа.

Д.Тэрбишдагва:

05-р сарын 03-нд ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 06-р сарын 25-ны өдөр танилцуулах ёстой байсан. 06-р сарын 25-ны байдлаар урьдчилсан дүн л гарсан. Тиймээс үргэлжлүүлээд зунжингаа ажилласан. Таван дэд ажлын хэсэг, дөрвөн нам, эрдэм шинжилгээний байгууллага, ахмадууд зэрэг олн хүн ажилласан.

Ажлын хэсгийн ахлагч руу янз бүрийн л зүйл ярьж байна. Миний хувьд ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүдийн гаргасан санал дээр тулгуурлаад дүгнэлт гаргасан. Түүнээс дан ганц Д.Тэрбишдагвын бодол гэж байхгүй шүү дээ.

Бид өнгөрсөн 3-р сарын 20-ний хийсэн ажлынхаа санал, дүгнэлт, тайланг захирамж гаргасан УИХ-ын даргадаа танилцуулсан. 03-р сарын 21-нд МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт гардуулж өгсөн. ХаринУИХ-ын дарга тодорхой чиглэл өгнө гэж хүлээж байна.

Гэрээг өөрчилснөөр, сайжруулснаар, буцааснаар хөрөнгө оруулагчийг хөөгөөд явуулах гэж байгаа юм шиг яриад байна. Гэтэл шийдвэр албан ёсоор гараагүй учир бид ажлын хэсгийн дүгнэлт дээр таван дэд ажлын хэсгийн дүгнэлтийг нэмээд, УИХ-ын гишүүдийн саналаас тусгаад дүгнэлтээ гаргасан. 

Дүгнэлт дээр

-         

-          Хөрөнгө оруулагчдын гэрээ ямар болсон

-          Хувь нийлүүлэгчдийн гэрээ ямар болсон

-          Дахин шинэчилсэн гэрээ ямар болсон

-          Дубай нэртэй төлөвлөгөө ямар болсон

-          Гадаад болон монгол хүмүүсийн авч байгаа цалингийн зөрүүтэй байдал яагаад үүссэн гэх мэтээр засч сайжруулах олон асуудлыг шалгаад, яаж засч болохоор байна, ямар нь давуу тал болж байна гэдгийг тусгасан.

Энэ бол маш том материал болсон гэж бодож байна. Бид нэлээн чамбай сууж ажилласан. УИХ-ын тогтоолоор чиглэл өгөнгүүт чиглэлийн дагуу л ажиллах ёстой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.