СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Тод каннам" эмнэлэг анх 2009 онд "Гахайн аж ахуй" эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” гэх арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 30 настай О гэх эмэгтэй нас баржээ.

. Өөх соруулах хагалгаа явагдаж байх үеэр хүндрэл үүсч зүрх нь зогссон байна. Улмаар яаралтай түргэн тусламж үзүүлж Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн боловч талийгаач хүндрэлээ даалгүй нас баржээ.

Хэргийг тодруулах үүднээс манай сурвалжлагч С.Будрагчаа, зураглаач М.Янжиндулам нар 13:00 цагийн орчимд "Тод каннам" эмнэлэгт очсон хэдий ч "Манай захирал байхгүй учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

. Хуулийн гэрчилгээн дээрх нэр нь "ТОДББ" ХХК бөгөөд

Мөн нэмж НЗД-ын 2015 оны А-864 дугаар захирамжаар "эмийн сангийн үйлчилгээ үзүүлэх" тусгай зөвшөөрлийг ч авчээ.

.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр 

-ХУД-ийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны мэс заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа

Орхон аймгийн иргэн талийгаач О-г өнөөдөр хөдөөлүүлж байгаа бөгөөд ажил явдал дууссаны дараа ар гэрийнхнээс нь тодруулга мэдээлэл авч та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно

НМХГ-ын эмчилгээний чанарын улсын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгалмаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийж байгаа. Энэ хүрээнд “Тод Каннам” эмнэлэгт ердөө өнгөрөгч сард шалгалт хийсэн. Гэтэл ноцтой гэж үзэж болохуйц гурван зөрчил илэрч, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.

Шалгалтын явцад илэрсэн гол зөрчил нь . Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд үйл ажиллагаа явуулах байтал ХУД рүү шилжсэн. 

Гуравдахь зөрчил нь арьс гоо заслын мэргэшсэн эмч байхгүй. Дандаа мэс заслын эмч нартай байсан. Энэ гурван зөрчил нь өөрөө эрсдэл гаргах боломжтой юм байна гэж үзээд Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн байсан. Гэтэл уржигдар манай газар /2019-04-02/ гомдол ирсэн. 30 настай эмэгтэй өөх соруулж байгаад нас барсан байна. Өөх соруулах үйлчилгээ нь арьс эмчилгээний гоо сайхны хийгдэх үйлчилгээ л дээ. Гэтэл тусламж үйлчилгээний чиглэлээс өөр тусламж үйлчилгээ хийсэн гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэж байсан хэрнээ "Тод каннам" эмнэлэг эмчилгээ үйлчилгээг бусдад хууль бусаар үзүүлж, улмаар 30 настай эмэгтэйн амь нас хохирсон байж болзошгүй 

НЭМГ-ын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцоожоос энэ талаар тодрууллаа. 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан "Тод каннам" эмнэлгийн үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналын дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газар ямар ажил хийж байна вэ?

-Уг эмнэлэгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүсэлт манай газарт албан бичгээр ирээд бүртгэлд бүртгэгдээд, өнөөдөр орж ирж байна. Бид НМХГ-ын саналыг үндэслээд арга хэмжээ аваад явна.

-НМХГ-аас "тусгай зөвшөөрлийг нь цуцлая" гэсэн санал ирүүлсэн тохиолдолд танай байгууллага хэд хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэдэг вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар бол манай байгууллага улиралдаа нэг удаа хурал зохион байгуулдаг. Энэ сард бид энэ хурлаа хийхээр төлөвлөж байсан. Дөрөв, тавдугаар сард гэсэн үг. 

Танай хурал болж шийдвэрээ гаргатал "Тод каннам" эмнэлэг үйл ажиллагаагаа явуулсаар байна гэсэн үг үү?

-Хяналт шалгалтын тухай хуулиар Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагааг нь түр зогсоож болно. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.