СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-05

LIVE: Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокуророор томилогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг гишүүдийн 85 хувийн саналаар томиллоо. 

Б.Жаргалсайхан "Би ажлаа хүлээн авч байгаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд олон байна. Би байнгын хорооны хуралдаан дээр болон УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултанд хариулж, нилээн олон саналууд хэлсэн. Яг энэ чиглэлээс ажлаа эхэлнэ. Гол нь ажлаа хүлээж аваагүй байна" гэлээ.

Б.Жаргалсайхан нь

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2010 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
2014-2016 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
2016-2017 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт тамгын газрын орлогч дарга,
2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байсан.

Харин өнөөдрөөс эхлэн /2019-04-05/ Монгол Улсын Ерөнхий прокурор бөгөөд хууль цаазын тэргүүн зөвлөхийн албанд томилогдлоо. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.