СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөхрөө галдан шатаасан эмэгтэйн эмгэнэлт түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тэртээ 1989 оны хаврын нэгэн орой Дипак Ахлувалья эхнэрээ үсдэж гэдийлгэн нүүрэн дээр нь халуун индүү наав. Индүү бүсгүйн арьсыг түлж насанд туршид нь арилахгүй гүн сорви үлдээжээ.

Энэ бол Энэтхэг бүсгүй Киранжит Ахлувальягийн эмгэнэлт түүхийн нэгээхэн хэсэг. Түүний нөхөр 10 гаруй жилийн турш эхнэрээ хүчирхийлэн дарамталдаг байжээ. Бүсгүй унтаж чаддаггүй, шөнөжин уйлж бие сэтгэлийн асар хүнд зовлонд унасан байв.

“Би түүнийг цохихыг зодохыг, надад мэдрүүлсэн тэр өвдөлтийг өөрт нь буцааж мэдрүүлэхийг маш их хүсдэг байсан ч бодохоос хэтэрдэггүй байлаа”  гэж Киранжит ярьсан байна.

Нэг л өдөр бүсгүй нөхрийгөө орондоо унтаж байхад нь хөл дээр нь шатахуун асгаж амьдаар нь галдан шатаан хүүгээ аваад байшингаас гарч зугтжээ.

Киранжит Ахлувалья: “Би зөвхөн түүний хөлийг л шатаачихвал миний араас хөөж чадахгүй гэж бодсон. Миний үлдээсэн сорвийг насанд туршдаа санаж явах болно гэж бодож байлаа. Хөлөн дэх сорвио харах бүртээ намайг санаасай гэж хүссэн”

Бүсгүй нөхрийнхөө аминд хүрэхийг хүсээгүй ч 10 хоногийн дараа Дипак галаас үлдсэн шархаа дийлэлгүй амьсгал хураажээ. Тэр жилийнхээ 12 дугаар сард эмэгтэй нөхрөө алсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байна.

 

Киранжит Ахлувалья

Киранжит Энэтхэгийн умард нутагт байдаг Пунжаб мужид өсчээ. 16 настайдаа эцэг эхээ алдаж ах эгч дүүс есүүлээ үлдсэн байна. Хүнтэй гэрлэхийн оронд ажил хийж олсон мөнгөөрөө амьдралаа авч явахыг мөрөөддөг байсан ч эгчийнхээ хүсэлтээр гэрлэжээ. Нөхөр нь түүнтэй гэрлэсэн эхний өдрөөсөө л хүч хэрэглэн уурлаж хашгирч, хутга барин дайрч эхэлсэн байна. Яаж ийгээд зугтаж алга болдог ч байгаа газраас нь олж дахиад л дарамталж, гэмтээж, хүчирхийлж эхэлдэг байсан гэж Киранжит шүүхийн өмнө өгүүлжээ.

Гэр бүлээрээ Энэтхэгт таван жил амьдарч байгаад Британид ирэхэд дахиад л өнөөх түнэр харанхуй ертөнц угтаж авсан байна. Хэдийгээр хоригдох ял сонссон ч нөхрөөсөө хол байгаа учраас эрх чөлөөтэй мэт санагддаг байсан гэжээ.

Олон жилийн турш хүчирхийлэл дарамтад байсан бүсгүйн амьдралаар кино зохиол бичиж, анхандаа шүүгч өмгөөлөгчид ойшоогоогүй ч аажимдаа энэ бүхэн Британийн шүүхийн өмнө ил тод болж удалгүй суллагдсан байна. Өнгөрсөн 20 гаруй жилд Киранжит ажилд орж амьдралаа босгон хоёр хүүгээ сургууль төгсгөж эмээ болжээ.

 

 

Энэ түүхээрээ Киранжит зугтах аргагүй хүчирхийлэл дарамтаас болж алдаж эндсэн охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалахыг хүссэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.