СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Grand Canyon-д найм хоногийн дотор гурван хүн амиа алдав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-д аялагч жуулчдыг татдаг байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоцтой газар бол Grand Canyon юм.

Энэ долоо хоногийн лхагва гарагт 67 настай эрэгтэй хавцлын ирмэгээс унаж амиа алдсан байна. Харин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хонконгоос ирсэн эрэгтэй хавцлын ирмэгт зураг авах гэж байгаад хальтарч унаад амиа алджээ. Мөн гуравдугаар сарын сүүлчээр Grand Canyon дахь аяллын багтай нэгдсэн гадны жуулчин амиа алдсан байсныг ой модон дотроос цогцсыг нь олсон юм.

Grand Canyon үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнууд удаа дараалан гарсан хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа юм.

Гэхдээ Grand Canyon үзэхээр ирээд хавцал руу унаж амиа алдсан тохиолдол маш бага хувийг эзэлдэг. Ихэвчлэн хэт халуун цаг агаар, усанд живэх зэрэг эрүүл мэндтэй холбоотойгоор жуулчид амиа алддаг гэжээ.  

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.