19-нд зарим нутгаар орж эхэлсэн цас өнөөдөр болон ирэх өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байна.
20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20,21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед түр зуур 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж Ус цаг, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.