Хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрний худалдааны зөрчил маргаан дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буйд эдийн засгийн шинжээчид эмээж байна”. Өнгөрсөн 12 дугаар сараас хойш Хятад, Америк улсууд худалдааны зөрчил маргаанаа шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж ажлын хэсгүүд гаргасан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлж байгаагаар хоёр улсын худалдааны дайн өндөрлөх тун дөхжээ. Зарим хүндрэлтэй асуудлууд байгаа ч ирэх дөрвөн долоо хоног буюу бараг сарын хугацаанд гэрээ хэлэлцээрт хүрнэ гэж мэдэгдлээ.
Хятадын зүгээс ч мөн адил гэрээ хэлэлцээр ахицтай явж байгааг мэдээлэв. Шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байгаа хэдий ч хэд хэдэн гарц олсон гэдэгт талууд харилцан санал нэгдсэн тухай Трамп ярьсан байна. Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ цагаан ордонд айлчилж Ерөнхийлөгч Трамптай уулзсан юм.
Гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжвэл Америк, Хятадын төрийн тэргүүнүүд уулзах нөхцөл бүрдэнэ. Трампын хэвлэлийн хурал дээр онцолсноор “хэрэв гэрээ хэлэлцээрээр харилцан тохиролцохгүй бол хуучин замаараа үргэлжлүүлэн алхах аргагүй болсон” гэжээ.
Хүчирхэг хоёр гүрний зөрчилдөж буй асуудал гэвэл Америкийн зүгээс Хятадын пүүс компаниудыг оюуны өмчийг хууль бусаар хулгайлан ашиглаж түүнийгээ Хятадын брэнд болгон ашиглаж байгаад буруутгасан юм. Вашингтон энэ үйлдлийг эрс буруушааж Бээжинд эдийн засгийн бодлогоо өөрчилж шударгаар худалдан авалт хийхийг хүссэн. Тиймээс Хятадаас импортолдог 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулж, бүх төрлийн барааны татварыг нэмнэ хэмээн анхааруулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com