СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ли Көцян: АНУ болон БНХАУ-ын хооронд маш өргөн хүрээг хамарсан ашиг сонирхлын зөрчил бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Хятадын хувьцаа болон валютын зах зээлийн сүүлийн үеийн хэлбэлзэл олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болжээ. Таны бодлоор Хятадын санхүүгийн зах зээлд тулгарч буй бэрхшээл нь юу вэ. Хятадын хөрөнгийн бирж, валют, бондын зах зээлийг хөгжүүлэхэд ямар шинэчлэл хийх шаардлагатай байна. Эдгээр зах зээлийн тогтворгүй байдал нь Хятадын шинэчлэлийг хойшлуулах уу?

-Санхүүгийн салбарын тэргүүлэх чиглэл бол бодит эдийн засгийг хөгжүүлэхэд оршино. Үнэн хэрэгтээ, санхүүгийн алдагдалтай үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлд хамгийн том эрсдэл учруулж байдаг. Өнгөрсөн жил бид зээлийн хүүг багасгах, банкуудын заавал байлгах ёстой валютын нөөцийг бууруулах зэрэг цуврал алхмыг хэрэгжүүлсэн. Энэ нь эргээд бодит эдийн засгийг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Өнгөрсөн жил олон тооны хүчин зүйлээс шалтгаалан Хятадын хөрөнгийн зах зээлд зарим хэлбэлзэл бий болсон. Олон нийтийн газрууд зах зээлийн байдлыг тогтворжуулах, санхүүгийн тогтвортой бус эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалттай алхмыг хийсэн бөгөөд бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хүлээж байсан үр дүндээ хүрсэн.

-Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил зорилтод түвшиндээ хүрэхгүй байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Хятадын эдийн засгийн шилжилтийн үе эхэлж, олон асуудал гарч ирсээр байна. Гэхдээ шижилтийн үе удаан үргэлжлэхгүй тул ирээдүйд эдийн засагт урт хугацааны өсөлт үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Хятадын зах зээлд асар их боломж бий. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтөд саад болж буй бүхий л бэрхшээлийг арилгахад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч ажил эрхлэлтийн түвшин харьцангуй өндөр байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд 13 сая орчим ажлын байрыг шинээр бий болгосон. Үйлчилгээний салбар энэ оны эхний хоёр сард 8.1 хувиар өссөн. Үүнээс гадна дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал үүсэхээр үүнийг дагаад олон оронд эдийн засгийн тогтворгүй байдал үүсч байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 10 орчим жилийн дунджаас доогуур байсан.

АНУ болон БНХАУ-ын хооронд маш өргөн хүрээг хамарсан ашиг сонирхлын зөрчил бий. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Гэхдээ нөгөө талаас хоёр орны худалдаа 560 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь ашиг сонирхлын зөрчлөөсөө илүү нийтлэг ашиг сонирхол байгаа гэдгийг харуулж буй юм.

-Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх хоёр улсын хооронд худалдааны маргаан дэгдээд байгаа. Таны бодлоор АНУ, БНХАУ-ын харилцааг сайжруулахын тулд юу хийж болох вэ?

-. Гэхдээ нөгөө талаас хоёр орны худалдаа 560 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь ашиг сонирхлын зөрчлөөсөө илүү нийтлэг ашиг сонирхол байгаа гэдгийг харуулж буй юм. Хоёр улсын харилцааг эрүүлжүүлэхэд аль альных нь хүчин чармайлт чухал. Бээжин АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Хятадын зах зээлд нэвтрэх боломж өгсөөр байгаа ч АНУ-ын талаас харилцан нээлттэй байдал дутагдаж байна.

-ОХУ болон БНХАУ-ын улс төр, худалдааны эргэлт сүүлийн үед сайжирч байгаа ч хоёр улсын хөрөнгө оруулалтын түвшин хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Зарим шинжээч Хятад, Орос Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй, зөвхөн Оросын хямд эрчим хүчийг авах сонирхолтой гэж үздэг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж байгаа тухай дээр дурдсан. Өнгөрсөн жил л гэхэд ОХУ-аас импортолсон газрын тос найман сая баррелиар өссөн. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй газрын тос, байгалийн хийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Үүний хүрээнд БНХАУ-аас ОХУ-ыг чиглэсэн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэхээр байгаа юм. Хоёр улсын худалдааны салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа нь эргээд дэлхийн худалдааны нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр улсын харилцаа улс төр, эдийн засгийн аль түвшинд илүү хөгжиж байна гэж та үзэж байна. Мөнхийн түнш байж чадах болов уу?

-Миний бодлоор .1940-өөд оноос авч үзэх юм бол манай хоёр улсын харилцаа нэг хэсэг ах дүүгийн сайхан харилцаатай байсан. Сүүлийн зуун жилийн харилцаагаа аваад үзвэл одоогийн байдлаар хамгийн дээд түвшинд хүрчихээд байна. Гэхдээ цаашдаа хийж, зохицуулах зүйл үүнээс их бий. Хоёр улс хоёулаа дэлхийн хамгийн том зах зээл. Тиймээс эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг, маш том зах зээлтэйгээ хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж, зохицох вэ гэдэг асуудал өөрөө их хүч хөдөлмөр, ухаан шаардах зүйл. Тиймээс харилцаагаа зохистой түвшинд, харилцан ашигтайгаар, хэн хэн нь хожсон байдлаар хөгжүүлэх вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй.

-Өнгөрсөн 2017 онд Хонконгийн эх газарт эргэн нэгдсэний 20 жилийн ой болсон. Энэ бүс нутгийн хөгжлийг дэмжихийн тулд Засгийн газраас ямар бодлого баримталж байгаа вэ. Түүнчлэн хонконгчуудын мэдэхийг хүсч буй ганц асуулт бол “Хонконг ирээдүйд яах вэ” гэдэг болоод байна?

-. Хонконгийг хөгжүүлэх нь зөвхөн тус бүс нутагт ч бус БНХАУ-д мөн ашигтай.Өнгөрсөн жил тус бүс нутгийн ДНБ 2.4 хувиар өссөн. Энэ бол хангалтгүй тоо. Төв Засгийн газраас уг бүс нутгийн хөгжлиийг дэмжихийн тулд бүрэн дэмжлэг үзүүлдэг. Цаашид ч үзүүлэх болно.

-Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтын үр дүнгийн талаарх таны бодол?

-2013 онд анх XXI зууны торгоны зам байгуулах санаачилгыг дэвшүүлж байлаа. Энэхүү санаачилга нь олон улсын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан бие биенээ хөгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжлийн стратегийг нэгтгэх зорилготой юм. Сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилга амжилттай хэрэгжиж, тогтвортой хөгжиж байна. Түүнчлэн жил чуулга уулзалт зохион байгуулах болсон болсон. Уулзалтад улс орны төрийн тэргүүн нар, НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тэргүүн нар, 140 гаруй орны төлөөлөл, 80 гаруй олон улсын байгууллага нийт 1600 орчим төлөөлөгч оролцдог.

Эх сурвалж: http://english.gov.cn/premier/news/2016/03/16/content_281475308806830.htm

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.