- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо. Уг рэнсрэлийг Жадо ренбүүчигээс Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойд зориулж Энэтхэг улсын Дармасала хотоос явуулсан байна.
Рэнсрэл гэдэг нь бурхан багш хийгээд номын хутгийг төгс олж гэгээрсэн хүмүүний лагшин биенээс үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйлийг хэлдэг аж
Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд залж буй рэнсрэл нь Бирм улсад 1000-аад жилийн тэртээ бий болсон түүхтэй юм байна. Уг рэнсрэлийг энэ оны найман сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргөн залбирах боломжоор хангах бөгөөд наймдугаар сард 18 метр өндөртэй Алтан Майдар бурханыг бүтээж дуусмагц уг бурхан биед байршуулан аравнайлах ёслолыг үйлдэхэд ашиглах аж.
Рэнсрэлийг харсан хүний сэтгэл ариусаж, сайн үйлс буяныг бүтээх их хүчийг олдог гэдэг домогтой хэмээн Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэллээ.