Манай редакцид нэгэн иргэн хандаж өнөөдөр Сүхбаатарын талбай дээр болсон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахтай холбогдуулан Ардчилсан намаас гаргасан нэгэн албан бичгийг өгсөн юм.
Уг албан бичиг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд "Жагсаал зохион байгуулах журам" зургаан заалттай аж.
Зургаа дахь заалтад "Жагсаалд оролцох 32 үүрийн дунд оролцооны уралдаан зарлах" тухай заажээ.
Өөрөөр хэлбэл жагсаалд оролцсон Ардчилсан намын үүрүүдийн дунд хир идэвхитэй оролцсоноос шалтгаалж 1, 2, 3 дугаар байруудыг эзлүүлнэ.
100-аас дээш хамгийн олон хүн цуглуулж, жагсаалд оролцуулсан Ардчилсан намын үүр нэг сая төгрөгөөр шагнуулах бөгөөд хоёрдугаар байрт орсон үүр 750 000 төгрөгөөр, гуравдугаар байрт орсон үүр 500 000 төгрөгөөр шагнуулах аж.