СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-20

Өнөөдөр болох онцлох үйл явдал 09.20

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 47 сургуулийн эрүүл мэндийн хичээлийн явцтай 10 цагт танилцана.

Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль дээр Smilegate компанийн Smilegate global hope school төслийн нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.

“Үзэсгэлэнт Улаанбаатарын цом-Нэг бүс нэг зам " марафон 2018.09.22-нд болох гэж буйтай холбогдуулан 11 цагт СТО-ны дөрөвдүгээр давхарт хэвлэлийн бага хуралтай.

Мишээл экспо болон Эрх чөлөөний талбайд Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа үргэлжлэн явагдана.  

“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт  09 цагт НҮБ-ын хурлын танхимд болно.

“Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал 10 цагаас ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

29 дүгээр тусгай сургуулийн сурч боловсрох орчин нөхцлийн талаарх хэвлэлийн хурал 11 цагт Монголньюсийн мэдээллийн танхимд болно.

Эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий-2” үзэсгэлэн Соёлын тѳв ѳргѳѳний Театрын музейд нээгдэж, гурав хоног үргэлжилнэ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.