СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-05

2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

 

            Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна.

            Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.

             Хэлэлцэх асуудлуудыг 3 бүлэгт хувааж товч танилцуулъя.  

 

            Нэгдүгээрт. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенц болон түүний нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээсэн үүрэг, түүнийг биелүүлэх талаар гарсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах тогтолцоо гажуудаж, шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илтгэж байна.

Ардчилал, хүний эрхийн баталгааг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад бий болсон алдаа завхрал нь монгол хүний язгуур эрх ашиг, улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болтлоо даамжирсан байна.

Иймд .

Бид хэдхэн хоногийн өмнө ардчилал, хүний эрхийг хамгаалах, түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх механизм, шүүх эрх мэдлийн тогтолцоонд шинэтгэл авчрах зорилгоор  хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүх шатны шүүгчийг Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлж болох зохицуулалтад нийцүүлж энэ өөрчлөлтийг хийсэн.

Монгол хүн, Монгол Улсын язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой илэрхий буруу үйлдэл, тухайлбал хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, зөвлөмж гаргах эрхийг л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгосон. Шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь баримт нотолгоог үндэслэн эцсийн шийдвэр гаргах зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ мөрдөгдөж байна.

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлж, огцруулдаг боллоо гэдэг буруу ташаа, зориуд гуйвуулсан мэдээллийг нийгэмд төдийгүй олон улсад түгээж байгааг үүгээр залруулах ёстой гэж үзэж байна.

.

.

Эдгээр асуудалтай холбогдуулан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. 

 


 

Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг ч холбогдох Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг давтахгүй, өөрчилж, илүү ажил хэрэгч болгоно.

Энэ хаврын чуулганаас эхлээд дээрх илтгэлийг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлцэх зарчмаар Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи илтгэл, хүний эрх, хууль, шүүх засаглалын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд даалгаж байна. 

            Хоёрдугаарт. .

Монголчууд бид “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” хэмээн хэлэлцдэг. Тиймээс шударга ёс, хуулийн засаглал тогтоох, буруу бусармагийг өөрчлөн халах зорилтыг засаглалын дээд түвшнээс, удирдлагын дээд хүрээнээс эхлэх нь зөв гэж үзэж байна.

.

Улсын дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Тиймээс ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсье. 

            Гуравдугаарт. Хуулийн хугацаатай, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна.

Тухайлбал, .

Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгад 29 арга хэмжээ 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний хэрэгжилт 76.7 хувьтай байгаа тухай дурджээ.

Иргэд, сонгогчдод өгсөн амлалт хэрхэн биелж байгаа вэ гэдэгт бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, дутуугаа гүйцээх чиглэлээр тодорхой санал, санаачилгатай ажиллах нь сонгогч олны өмнө та бидний хүлээсэн хамтын үүрэг хариуцлага юм.

            .

            Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэн дүгнэж үзвэл, нэгдүгээрт, шүүх засаглалаа цэгцлэх, хоёрдугаарт Улсын Их Хурлын унасан нэр хүндийг сэргээх, шинэчлэл хийх, гуравдугаарт Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 чиглэлд төвлөрч байна.

Түмэн олноо төлөөлөх онцгой эрхтэй гишүүдийнхээ ард олныхоо төлөө гэсэн шударга, зөв ажил үйлсийг бүх талаар дэмжиж ажиллахыг Улсын Их Хурал үүргээ гэж үзэх болно.

Улсын Их Хурлын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийн  ёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай.  Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг шинэчлэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна.

Бид Монгол Улсынхаа төлөө, монгол түмнийхээ тусын тулд гэсэн нэгдмэл нэг л зорилготой.

 Улс эх орон, монгол хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд туслах зөөлөн хэрнээ том хүч нь монгол хүний хөгжлийн төлөө, Монгол Улсын төлөө эв нэгдэл юм.

 Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандъя, хамтраад бүгдээрээ бурууг засах, зөвийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэе гэж уриалж байна.

.

Төмөр зам, газрын тосны үйлдвэр барих, Тавантолгой болон бусад томоохон төслийг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүдээ бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүргэх, ажлын байр олноор бий болгож, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, шахаж шаардаж, хяналт тавьж ажиллахыг үүргээ гэж үзэх болно.           

            Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтэнд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэдэг билээ. 

.

Ингэснээр гишүүд бусдын өмнөөс ирцэд бүртгүүлдэг, санал өгдөг байдал бүрэн арилна.

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсын парламентын жишиг түвшинд хүргэх, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэстэй мэтгэлцээн өрнүүлдэг хууль тогтоох танхим болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.

Эцэст нь, зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Энэ бол Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал юм. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж, холбогдох яам, тусгай байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно.

Болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.       

 

 

Эрхэм гишүүд ээ,

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно.

Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

 

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.