Ардчилсан намаас 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа билээ.
Уг эсэргүүцлийн жагсаал нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайд болж буйтай холбоотойгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн алба