СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзандан: Хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын хаврын чуулган нээгдсэнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийллээ

Тэрээр, юун түрүүнд Ардчилсан намаас гарч УИХ-ын гишүүн Л.Болдтой хамтран биe даагч гишүүдийн бүлэг байгуулж, иргэдийнхээ санал, зөвлөгөөг авч байгаагаа онцоллоо. УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр болсныг дурдаад хамгийн онцлууштай нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг хэллээ.

Энэ хаврын чуулганаар Эрүүгийн тухай хуульд ч тодорхой өөрчлөлт оруулахаас гадна Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ч хэлэлцэх аж.

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентээр хэлэлцэж эхэлбэл дундуур нь ямар ч өөр асуудал оруулахгүйгээр 45 хоногт багтаан хэлэлцэх ёстой гэж Ж.Батзандан гишүүн үзэж байна.  УИХ-д Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн бөгөөд хууль, шүүхийн байгууллагаас болж эрүүдэн шүүлгэж, хохирсон иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авч, шалгахаар болсныг УИх-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.