СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-05

Н.Батбаяр: Уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг 20 жилээр цуцалдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Оюунжаргал

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын талаар Тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас тодрууллаа.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглалтын хэдэн тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг вэ. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн уул уурхайн компани байгаа вэ?

-. Энэ бол урьдчилсан байдлаар гаргасан дүн. Хяналт шалгалтын ажил хараахан дуусаагүй.

-Уул уурхайн компаниуд ихэвчлэн ямар зөрчил гаргасан бэ?

-. Бичиг баримтын зөрчил, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, хүрээлэн буй орчиноо бохирдуулсан, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн.

-Хэчнээн аж ахуй нэгж, байгуул лагад хэдэн төгрөгийн торгууль ногдуулсан бэ?

-. Зургаан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хэрэг үүсгэн прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Уул уурхайн компаний тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчин нь ямар байдаг вэ?

-. Ер нь Ашигт малтмал газрын тосны газар уул уурхайн олборлот явуулах зөвшөөрлийг олгох болон цуцлах эрх нь тэдэнд бий. Уул уурхайн тусгай зөвшөөрлийг 20 жилээр цуцалдаг. Энэ талаар
ашигт малтмалын хуульд тодорхой заасан.

-МХЕГ-аас цаашид уул уурхайн компаниудын зөрчил аюулгүй ажиллагааг хангах чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилдаггүй,олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хйидэггүй. Түүнчлэн дахин үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж тусгай зөвшөөрөл дахин олгохгүй байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авна.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгуулагуудад тавих шаардлагыг өндөрсгөж хариуцлагатай болгох хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журамд өөрчлөлт оруулахад анхаарна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.