СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн хөлтэй халимын чулуужсан үлдвэр олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Одоогоос 43 сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимын чулуужсан үлдэгдэл Перу улсаас олджээ. Палеонтологичид далайн хөхтөн амьтныг дөрвөн метр урт байсан төдийгүй усанд сэлж, газарт явдаг байсан гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл та бидний мэддэг далайн хамгийн том хөхтөн амьтан халим эрт цагт газар уснаа явагч байжээ.

Эртний халимын дөрвөн хөл аварга бие, хүчирхэг сүүлийг нь даах чадвартай байсан гэж судлаачид үздэг. Перугээс олдсон олдвор халимын бие организмын хувьсал өөрчлөлтийг судлахад маш чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Бельги улсын Байгалийн шинжлэх ухааны Эзэн хааны хүрээлэнгийн эрдэмтэн доктор Оливер Ламбертын хэлснээр дөрвөн хөлтэй халимын үлдэгдэл ихэвчлэн Энэтхэг, Пакистан улсуудаас олддог гэжээ. Харин

Эрдэмтэд халимыг 50 сая жилийн өмнө Өмнөд Азид хувьсан өөрчлөгдөж эхэлсэн гэж үздэг байсан бол тэд усанд илүү дасч Хойд Африк, Умард Америк руу нүүдэллэсэн байж магадгүй гэдгийг гэрчлэх олдвор олдсон нь сонирхол татаж байгаа юм. Перу, Франц, Итали, Нидерланд, Бельгийн эрдэмтдийн баг уг олдворыг Peregocetus pacificus буюу номхон далайд ирсэн аялагч халим хэмээн нэрлэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.