Манай улсад хэвлэл мэдээллийн 430 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Харин өнөөдрийг хүртэл нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогогүй явж ирсэн байна. Тухайлбал, Хүчирхийллийн тухай мэдээлэл бэлтгэдэг ч дандаа хүчирхийлэл үйлдэгдсэний дараа болсон үйл явцыг л мэдээлдэг, Зөвхөн ил болсон хүчирхийллийг мэдээлдэг аж.
Ер нь жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлснээр сэтгүүлзүйд итгэ олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэнэ
Тиймээс жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого аянд 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 30 орчим сэтгүүлч оролцож жендерт суурилсан нийтлэлийн бодлоготой байх удирдамж, гарын авлагатй танилцаж, редакц, олон нийтэд түгээжээ. Мөн “Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээшлүүлэх нь” уралдаанд оролцжээ.
Уралдаанд Өнөөдөр сонины сэтгүүлч Уянга түрүүлж, МНБ төрөлд тв сэтгүүлч Билгүүтэй дэд байр эзэлсэн бол UB.life.mn сайтын сэтгүүлч Хулан, мэдээ.мн-ийн сэтгүүлч Гэрэлмаа нар тусгай байранд орлоо.
Ер нь жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлснээр сэтгүүлзүйд итгэ олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэнэ. Мөн Уншигч, сонсогчдын хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг ойлголт дээшилж, нийгэм дэх хэвшмэл буюу буруу ойлголт өөрчлөгдөх боломжтой юм.