СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-05

Э.Бат-амгалан: Хэрээс хэтэрсэн улстөржилт дүүргийн хөгжлийг хойш нь татаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Пүрэв

Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус дүүрэг Засаг даргагүй байсан юм. 2016 онд болсон дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, улмаар Засаг даргаа томилж чадалгүй өдий хүрсэн. Эл маргааныг шүүх эцэслэсэн шийдсэнээр өнгөрсөн сарын 23-нд тус дүүргийн хоёр тойрогт дахин сонгууль явуулсан байдаг. Тус сонгуульд МАН ялалт байгуулсанаар Баянзүрх дүүрэг албан ёсны Засаг даргатай болсон нь энэ юм.

-Гудамж талбайд үүссэн хур хогноос авахуу лаад эмх цэгцэнд оруулах ажил овоорсон үед та Баянзүр хийн Засаг даргаар томи логд лоо. Ханцуйгаа шам лаад зүтгэхээс өөр аргагүй хариуцлагатай үе гэж болох юм. Анхны ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?

-Таны хэлсэнчлэн хогны асуудлаас л эхлээд цэгцэлнэ гэж төлөвлөж байна. Уг нь сэтгэл гаргаад л шийдчих асуудал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд дүүргийн тулгамдсан асуудлын нэг болсон. Би Баянзүрх дүүрэгт 12 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд, 2008-2012 онд дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргыг албыг хашиж байлаа. Тухайн үед Баянзүрхэд хог хаягдал хоёр том цэг байдаг байсан. Гэтэл өнөөдөр 28 хороо бүрт зохиомол хур хог хаягдлын цэг бий болжээ. Иргэдтэй уулзаж, судалгаа авахад нэн тэргүүнд хогийн цэгийг цэгцэнд оруулж, гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах хэрэгтэй гэж байна. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэнэ.

-Газрын харилцаа, төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол, саналтай иргэн танай дүүрэгт олон байдаг юм билээ. Аж ахуйн ажил дороосоо ундардаг. Гэтэл дараагийн сонгууль болоход жил хоёр сарын хугацаа л үлдлээ. Ахуйн ажилтай зууралдаж өнгөрүүлэх хэр оновчтой юм бол?

-Иргэд төрөөс амьдрах аюулгүй, тохилог орчин, хөдөлмөр эрх лэх хууль зүйн таатай нөхцөл бүрдүүлж өгөхийг л хүсдэг. Дүүргийн дарга бол иргэдэд үйлчлэх ёстой улс төрийн ажилтан. Тиймээс нэн тэргүүнд цэвэрхэн, тохилог орчин бүрдүүлэхийг зорьж байна. Ажил, амьдралын минь 12 жил энэ дүүрэгтэй холбоотой учир ажил, орчинтойгоо танилцаж хугацаа алдахгүй. Бодож, төлөвлөсөн зүйлсээ төлөвлөгөө гаргаад эхнээс нь ажил болгоно. 

ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ЦОГЦОЛБОР, ДЭД БҮТЦИЙН ХОЁР ТӨВ БАЙГУУЛНА

-Тухайлбал?

-330 мянган хүнд тулгамдсан бүх асуудлыг нэг жилийн хугацаанд, нэг далайлтаар цэгцэнд оруулах боломжгүй. Тэр тусмаа ганц төсвийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэх бүр ч боломжгүй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн хөрөнгөөр тулгарч буй бүх бэрхшээлээ арилгах гэсээр их хугацаа алдлаа. Энэ мэтээр гал унтраах зарчмаар ажиллаад ойрын жилүүдэд амжилтад хүрэхгүй. Тиймээс хувийн хэвшлийн дэмжлэг авч гаднын хөрөнгө оруулагчдыг дүүргийн бүтээн байгуулалтад татан оролцуулах төлөвлөгөөтэй байна. Хувийн хэвшлийнхэн олон санал санаачилга гаргаж, дүүргийн ЗДТГ-т хандсан байдаг. Тэгэхээр үүнийг боломжтой гэж харж байгаа.

Наад зах нь . Бид залуусын сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтэд хүртээмжтэй цогцолбор бий болгохоор гаднын хөрөнгө оруулагчидтай санал солилцож байгаа ажлаа шуурхайлна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарын дээшлүүлэх тал дээр гарч байгаа олон санаачилгуудыг дэмжин, бодит үр дүн гаргах тал дээр анхааран ажиллана.

-Гэр хорооллын орчин нөхцө лийг хэрхэн сайжруулах вэ. Баянзүрх дүүргийн газар нутгийн дийлэнх нь гэр хорооллын бүс байдаг.

-Авто болон явган хүний замын ажил хоцрогдолтой явж байгаа. Энэ нь дээр дурдсан төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй. Үүнээс болж хөрөнгө бага шаардагддаг буюу шороон замыг нь хусах, тэгшлэх зэрэг олон жилийн насгүй, үр дүнгүй ажлууд жил дараалан хийгдсээр байна. Тиймээс байгалийн чулуу болон бусад өртөг бага шаардагдах материалаар гэр төлөвлөгөө гаргаж байна. Зорьсон бүхнээ биелүүлэхэд дүүргийн өнгө, төрх өөрчлөгдөж иргэдийн маань амьдрах орчин дээшилсэн байна гэдэгт итгэлтэй байгаа. Энэ жил дүүргийн гэр хорооллын хоёр хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэд бүтцийн төв” байгуулах ажлыг эхлүүлнэ. Бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан, цахилгааны бие даасан эх үүсвэрийг гэр хорооололд байгуулснаар иргэдийн амьдрах орчин аяндаа сайжирна.

ЖИЖИГ, ДУНД БОЛОН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛНА

-Баянзүрх дүүрэгт ажилгүй иргэн цөөнгүй бий. Үүнээс улбаатай сөрөг үр дагавар ч олон байгаа. Тухайлбал, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг дурдаж болно. Гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахиулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Дүүргийн ИТХ-ын дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөө удирдан ажилладаг. Би энэ зөвлөлийн гишүүн учир санал оруулах боломжтой. Уг нь . Үүн дээр төрийн болон хувийн өмчийн 20 гаруй их, дээд сургуулийг оролцуулбал хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг. Энэ байдлыг давуу тал болгоод жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүй иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхааран ажиллана.

Ер нь дүүргийн удирдлага бүх шатандаа хамтарч, оршин суугчдаа Баянзүрхийн иргэн гэдгээрээ бахархах хэмжээнд хүртэл нь ажиллах ёстой. Харамсалтай нь тэгэж чадахгүй байна. Гэмт хэргийн тухайд гарсных нь дараа илрүүлэх бус, гарахаас нь өмнө сэргийлэх нь чухал. Тэгэхийн тулд залуусын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай юм. Үүн дээр бидэнтэй хамтарч цагдаагийн хэлтсүүд голлон ажиллах ёстой. Мэдээж цагдаагийн хэлтсүүд Нийслэлийн Цагдаагийн газар, ЦЕГ-аас санхүү, техникийн дэмжлэг авдаг ч энэ нь хүрэлцээгүй байдаг. Энэ онд дүүргийн .

Цагдаагийн байгууллагатай нягт холбоотой хамтарч, үүнийхээ хажуугаар дээр хэлсэнчлэн гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтыг дүн авчрахгүй. Түүнээс улбаатай сөрөг үр дагавар ч ихэсдэг. Жишээ нь 1990 оны дунд үеэр архичидтай тэмцэхийн тулд архины худалдааг хориглож, үйлдвэрүүдийг хаасан. Гэтэл шагийн архи худал даанд гарч, иргэд гэртээ архи найруулж зардаг болсон. Одоо бол эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий компаниуд энэ салбарт ноёрхож байна. Баар, цэнгээний газруудыг шууд хаахаас илүүтэйгээр стандарт, үйлчилгээнд нь тавих шаардлагаа өндөрсгөөд, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж боддог. Чийг үнэртсэн, тухгүй үйлчилгээний газарт одооны залуус орохгүй. Тэгэхээр аяндаа зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа үйл ажиллагаагаа зогсоож л таарна. Архины хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ үед олон нийтийг хамарсан, сэтгэлгээг нь өөрчлөх ажлуудыг шат дараатайгаар хийх нь чухал. Тэр дундаа залуусыг согтууруулах ундаанаас татгалзуулж, нийгэмд эзлах байр суурийг нь нэмэгдүүлэх тал дээр энэ чиглэлийн ТББ-уудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Дүүргийн онцлогт тулгуурлан жижиг, дунд болон өрхийн үйлдвэрийг хөгжүүлж, ажилгүйдлийг бууруулах боломж байгаа юм байна. Гэхдээ хоёр намын тэмцлийн улмаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл ч авч чадахгүй байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

- юм. Хэдийгээр дүүргийн Засаг дарга улс төрийн албан тушаалтан боловч сонгуулиас илүүтэйгээр иргэдийн төлөө ажиллах учиртай. Одоо гэхэд л нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн даргаар миний биеийг томилсон боловч улстөржилт үргэлжилсээр л байна. Сонгуулийн үр дүнд гомдолтой хүн байж болно. Гагцхүү гомдлоо хууль, хяналтын байгууллагад уламжилж, түүгээр шийдүүлэх нь зөв. Түүнээс биш өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг үүсгэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дүүргийг удирдаж байхдаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, зарим газрын дарга нартайгаа ойлголцож чадаагүй. Уг нь дүүргийн хөгжил, иргэдийн эрх, ашгийн төлөө хамтарч ажиллах ёстой хүмүүс шүү дээ, тэд. Энэ хамтын ажиллагаа байхгүй учраас Баянзүрх гэдэг дүүрэг орхигдчихон хэрэг. Энэ улстөржилт эцэстээ хороонд өрнөдөг болсон. Улмаар МАН-ын гишүүн бол зээл олгохгүй гээд л эхэлсэн байдаг юм билээ. Та үүнийг л асууж байх шиг байна.

ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨРИЙН ШАТ ШАТНЫ АЛБАН ХААГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ БИ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХЭЛМЭЭР БАЙНА

-Нэгэнт энэ “орсных” сэдэв рүү үүсээд буй нөхцөл байдлын талаар танаас хэдэн зүйл лавлая. Дүүргийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ. Газрын асуудлаа шийдүүлж чадаагүй иргэдийн өргөдөл овоорч, Баянзүрхийн төсөв, санхүү нэлээд доголдсон сураг дуулдсан. Үнэн үү?

-Зарим асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж, дүн тавих байх. Монголд ардчиллын салхи сэвэлзээд 29 жил болсон. Гэтэл Баянзүрх дүүрэг улс төрийн байгууллага болчихсон байдаг. Бидний үеийнхэн Ардчиллын үнэ цэнийг хадгалж, залуус дүү нартаа өвлүүлэх учиртай юм. Түүнээс биш хэн түрүүлж тугаа хатгасан нь авдаг гэсэн зарчмаар ажиллаж болохгүй. . Иргэдийн санал, шүүмжлэлийг сонсож эдгээр асуудлыг шийднэ. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Хорооны Засаг дарга болон төрийн шат шатны албан хаагч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.

 -Төрийн үйлчилгээг хүргэж буй хүмүүст арга хэмжээ авах нь ээ? 

-Шаардлагатай бол арга хэмжээ авна. . Бүх халамж, тэтгэмж, санхүүжилтийг намын гишүүнчлэл харж өгөөд, залуусын төрдөө итгэх итгэлийг алдагдуулж болохгүй. Энэ бүхнийг шударгаар явуулж, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа хүмүүсийн намчирхдаг байдлыг таслан зогсоож, сэтгэлгээг нь өөрчлөх ёстой. Мөн шаардлага тавьж байгаа шиг ээ тэдэнд ажиллах таатай орчин бүрдүүлж өгнө. Баянзүрхийн ИТХ 41 төлөөлөгчтэй. Түүний 21 нь МАН-ын төлөөлөл байна. Тэгэхээр дүүргийн хөгжилд энэ жил мэдэгдэхүйц дэвшил гарах болно. Цөөнхийн бүлгийнхэн бидний ажлыг дэмжиж зөв бол ташуурч өгч, буруу бол зөвлөгөө өгч ажиллах байх гэдэгт итгэлтэй байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.