Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасдаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин арваннэгдэхь удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Төрсөн өдрийн амьдрал” хэмээн нэрлэж энэ сарын 20-нд буюу бямба гарагт Corporate Convention Centre концертийн их танхимд тоглохоор товлосон байна.
Энэ жилийн тоглолтонд түүний өөрийн “Rendom” амьд хөгжмийн хамтлаг, Монгол Улсын Морин хуурын чуулга, МУГЖ Харанга хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа,ая зохиогч дуучин Чойжоо нар оролцоно.
Ер нь жил бүрийн тоглолт нь үзэгчиддээ зориулсан гэнэтийн бэлгээр дүүрэн, олон фэнийн нь залуу нас, дурсамжийн ертөнцөөр аялуулж чаддаг. Энэ удаагийн тоглолт ч улам чанартай, үзүүштэй, мартагдашгүй болох биз ээ.