СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-19

Церера одой гаригаас мөсөн галт уулууд олдов

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Нарны аймаг хэрхэн бүрдэж, амьдралыг тэтгэж байдгийг судлахаар АНУ-ын Сансар судлалын хүрээлэн “Даун” төхөөрөмжийг 11 жилийн өмнө сансар огторгуйд илгээсэн. Сүүлийн гурван жил “Даун” Церера одой гариг дээр ажиллаж байна. Эрдэмтэд гариг дээр олон арван эртний мөсөн галт уулууд байгааг олж тогтоожээ. Агуу том мөсөн галт уулуудын гүнд ус байж магадгүй тул харь гариг, сансар огторгуйн ямар нэгэн биет тэжээгдэж байгааг үгүйсгэх аргагүй хэмээн эрдэмтэд олзуурхан судалсаар ирсэн. 

Церера бол нарны аймгийг хүрээлсэн жижиг од эрхсийн бүслүүрэн дундах хамгийн том одой гариг юм. Мөсөн галт уул нь ус, метаны нэгдлээр тургиж дэлбэрснийхээ дараа агаарын эрс тэс хүйтэн уур амьсгалд хөлдсөн байдаг. Эрдэмтэд эдгээр мөсөн галт уулнууд хэрхэн үүсдгийг одоогоор олж мэдээгүй. Гэхдээ Санчир гаригийн дагуул сар Титан, Бархасбадь гаригийн дагуул Европа гаригуудаас ийм мөсөн галт уулууд олдсон.

 

Нарны аймгийн хамгийн том одой гариг дээрээс олдсон 10 км диамтерт бүхий 30 гаруй мөсөн галт уулнаас хамгийн өндөр буюу 3,900 метр өндар нь “Ахуна Монс” юм. Энэ галт уул 240 сая жилийн настай залуу галт уулд тооцогдож байна. Эрдэмтдийн нээсэн бусад галт уулууд 1,9 тэрбум жилийн настай байжээ. Харин яаж ийм өндөр оргилж тогтсоныг судалж байна. Церера гариг дээр хэдэн тэрбум жилийн өмнө “Ахуна Монс”-той ижил галт уулууд олон арваараа бүрэлдсэн ч зарим нь унтаж, зарим нь оргилоод дууссан гэх таамгуудыг дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: www.qz.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.