Манай улсад анх удаагаа Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг энэ оны долдугаар сарын 1-3-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Уг чуулга уулзалтад 30 гаруй орны 600 гаруй зочид төлөөлөгчид оролцохоос 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүрэлцэн ирэх юм. Мөн манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцох аж. Дээрх хүмүүс гурван өдрийн турш “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хүрээнд санал бодлоо солилцож, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн туршлагаа хуваалцах юм.
Манай улс өөрийн сайн туршлагаасаа бусад орнуудад таниулах хэрэгтэй хэмээн конгрессыг зохион байгуулах хорооны багийн гишүүд дурдаж байлаа
Олон улсын хурал Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд ойролцоох найман зочид буудалд хүрэлцэн ирсэн зочид байрлах юм. Хүрэлцэн ирж байгаа зочдын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүрэлцэн ирэх тул Шангри-Ла зочид буудлын эргэн тойрон дахь 10 газарт хүртээмжийн үнэлгээ хийжээ. Дээрх үнэлгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө зорчин явж, хийсэн байна. Уг үнэлгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн төдийгүй, иргэд хүртэл зорчиход хүндрэлтэй зам, талбай байгааг тогтоосон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, дээрх асуудлыг танилцуулсан юм. Танилцуулгын үеэр уг конгрессыг зохион байгуулах ажлын хүрээнд ямар ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан зорчих боломжтой жишиг гудамжийг байгуулах нь зүйтэй. Хуралд 100 гаруй нь тэргэнцэртэй иргэн оролцоно. Тэдэнд зориулан хэд хэдэн гудамж талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжийг хангахуйц тохижуулахдаа хүртээмжийн үнэлгээ хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр хянуулах нь зүйтэй байх хэмээн зохион байгуулагчид санал бодлоо хуваалцсан юм. "Хуралд оролцохоор ирж байгаа зочид Улсын их дэлгүүр орох нь ойлгомжтой ч уг дэлгүүрийн налуу замаар хэзээ ч тэргэнцэртэй хүн бие даан гарах боломжгүй гэдгийг энд дурдан хэлмээр байна" хэмээн “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр ярив.
Энэхүү конгресст зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дээрх мөнгийг гурван өдрийн конгрессын хуралд зарцуулаад өнгөрөхөөс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэд хэдэн ажлыг зохион байгуулах хэрэгтэй хэмээн зохион байгуулах хороонд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд онцлон хэлж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг энэ оны долдугаар сарын 1-3-ны хооронд зохион байгуулна
Түүнчлэн гаднын зочид төлөөлөгчид гэлтгүй манай улсад ирж байгаа жуулчдын хувьд Google map ашигладаг. Гэвч манай улсад Google map-ын хаягжилтын асуудал орхигдсон байдаг ба мэдээлэл оруулаагүй байдаг. Иймд аж ахуйн нэгжүүд төрийн болон төрийн бус байгууллагууд Google map-д хаягаа бүрэн зөв оруулах хэрэгтэй гэдгийг Харилцааны холбооны газрын төлөөлөл дурдсан юм.
Мөн 30 гаруй орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон төрийн болон төрийн бус байгууллагын хүмүүс хүрэлцэн ирнэ. Дээрх улсууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмжин ажилладаг сайн туршлагаас мэдэхээс гадна манай улс өөрийн сайн туршлагаасаа бусад орнуудад таниулах хэрэгтэй хэмээн конгрессыг зохион байгуулах хорооны багийн гишүүд дурдаж байлаа.
Энэхүү конгресст зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дээрх мөнгийг гурван өдрийн конгрессын хуралд зарцуулаад өнгөрөхөөс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бидний ажлын хамт олны дунд гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхдийн хүрээнд гэх мэтээр байнга л бидэнтэй хамт байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаар халамжлуулагч мэт харагдаж, ойлгогдох тал бий. Харин хамт олны дунд хамруулан хөгжүүлэх гэсэн энэ хандлагыг бүхий л үйл ажиллагаандаа төлөвшүүлэн хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн хүссэн газраасаа хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэх юм.