The Lancet эрүүл мэндийн долоо хоног тутмын сэтгүүлд нийтлэгдсэнээр та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнс тамхинаас ч илүү хор хөнөөл учруулдаг ажээ. Тодруулбал жилд амиа алдаж буй таван хүн тутмын нэг нь буруу хооллолтоос үүдэлтэй гэж үзсэн байна.
Хоол хүнстэй холбоотой хор хөнөөл гэхээр бид жингийн илүүдэл, хэт таргалалттай холбож ойлгодог. Гэтэл тийм биш гэдгийг Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн хэмжил зүйн хүрээлэнгийн дэд профессор Ашкан Афшины удирдсан судлаачид анхааруулж байна.
Жил бүр дэлхий дээр 11 сая хүн буруу хооллосноос болж амиа алддаг. Хэт их давс хэрэглэх нь хамгийн олон хүний аминд хүрч байгааг сануулав. Хэрэв таны хооллох дэглэмд дараах зүйлс багтдаг бол хамгийн аюултай хүнс хэрэглэж байна гэсэн үг ажээ. Үүнд:
- Хэт их давс
- Хэт бага бүхэл үр тариа
- Хэт бага жимс жимсгэнэ
Давсны хэрэглээнээс татгалзья!
Өөрөөр хэлбэл хоолныхоо давсыг ихдүүлж, бүхэл үр тариа жимс жимсгэнэ бага идсэнээс болж жилд есөн сая хүн амиа алдаж байна. Самар, хүнсний ногоо, далай хүнс, омега-3 зэргийг хүнсэндээ бага хэрэглэснээс хоёр сая хүн богино насалж байгаа юм. Давсыг буруу буюу хэтрүүлэн хэрэглэснээс цусны даралт ихэсч зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг. Давс таны зүрх, цусанд шууд нөлөө үзүүлж үйл ажиллагааг нь саармагжуулдаг. Харин эсрэгээрээ бүхэл үр, жимс, хүнсний ногоо хэрэглэвэл зүрх судасны өвчлөл буурч эерэг нөлөө үзүүлдэг байна. Олон төрлийн хорт хавдар, хоёр төрлийн чихрийн шижин эрүүл зөв хооллолттой шууд холбоотой.
Дэлхийн хаана хамгийн зөв хооллодог вэ?
Судалгааны явцад дэлхийн улс орнуудын аль нь ч эрүүл зөв хооллолтыг бүрэн нэвтрүүлээгүй нь батлагдсан ба зарим орнууд арай илүү зөв хооллох дэглэм баримталдаг болох нь харагджээ. Газар дундын тэнгисийн улс орнууд, нэн ялангуяа Франц, Израйль, Испани улсуудад хоолны дэглэмээс болж амиа алдах тохиолдол бага байгаа бол Зүүн өмнөд болон Зүүн, Төв Азийн орнуудад хамгийн их байна. Жил бүр буруу хүнсний хэрэглээнээс болж амиа алдаж байгаа 100,000 хүн тутмын 89 нь Израйль, 892 нь Узбектсанд бүртгэгджээ.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн ба элсэн чихэр
Элсэн чихэр болон болосвруулсан мах махан бүтээгдэхүүний хэрэглээ ойрын чилүүдэд хортой хоргүй хавдар үүсгэх гол хүчин зүйлсэд багтаад байна. Судлаачид өөх тос, чихрийн хэрэглээг багасгаж эрүүл хоол хүнс сурталчлах цаг нь болсон гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com