СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батцэцэг: Жижиг дунд үйлдвэрийн сан тавдугаар сараас төслүүдээ авч эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Наранчимэг

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Польш улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх” нь семинарыг өчигдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэгээс дараах зүйлсийг тодруулсан юм.

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд энэ жил хичнээн төгрөг төсөвлөгдөөд байна вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэдэг өнөөдөр хүн бүхний анхаарлын төвд ороод байна. Тэр ч утгаараа хүн бүхэн зээл авья гэж бодож байгаа. Гэхдээ бидэнд .

Өөрөөр хэлбэл, . Бидний зүгээс зөвхөн санхүүжилтийг хариуцна. Арилжааны банкуудаар дамжуулж зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Сангийн зүгээс мониторинг буюу тухайн төсөл үр дүнтэй, ашигтай хэрэгжиж байна уу гэдэг дээр хяналт тавиад явна гэсэн чигтэй байна. Мөн нийслэлд үлдэж буй 26 тэрбум төгрөгийг маш олон хүнд, хүртээмжтэй хуваарилах асуудал байгаа. Энэ ажлыг бид аль болох цахимжуулж, иргэд аж ахуйн нэгжид хүртээмжтэй хуваарилахыг зорьж байна.

-УИХ-ын гишүүд жижиг дунд үйлдвэрийн сангийн мөнгийг ахиад завшихгүй гэх баталгаа байна уу. Журмын хувьд ямар ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Журмын өөрчлөлтийг нилээн өргөн хүрээнд тэгш хүртээмжтэй, нийтэд ил тод байлгахыг зорьж байна. Нэг сарын хугацаанд гурван ч удаа олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Сүүлийн хэлэлцүүлэгт 150 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож санал бодлоо илэрхийлсэн. Эдгээр хүмүүс зээлийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаасаа шууд олгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Барьцаа хөрөнгө, банкны шалгуурыг хангана гэдэг бол мастерын зэрэг хангах дайны асуудал болдог гэж ярьцгаасан. Ерөнхийдөө арилжааны банкаар нийтлэг олгох тал дээр нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан.

-Тэгээд яагаад арилжааны банкаар олгох болчих воо?

-Олон улсын жишгийг дагаж арилжааны банкаар олгохоор болсон. Арилжааны банк эрсдэлээ хариуцаад явна гэсэн үг. Тэгэхээр мэдээж, арилжааны банкуудын хувьд эрсдэлгүй бизнест зээл өгөхийг хичээх нь дамжиггүй. Үүнээс гадна жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж амжаагүй байдаг тул тухайн хүмүүс эрсдэл хүлээх магадлал өндөр.

. Энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад маш өндөр эрсдэлтэй дүн. Тийм болохоор аль болох арилжааны банкаар дамжуулахыг зорьж байгаа юм. Төрийн зүгээс бодлогоор дэмжих, арай илүү хөнгөлөлт үзүүлэх, шалгуурын түвшинг багасгах хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлэхэд л анхаарч байна. Энэ хүрээндээ зээлийн батлан даалтын санг оруулж ирж байгаа.

-Жижиг дунд бизнес эрхлэгч гэдгийг шинэ журамд хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Шинэчилсэн найруулгаар жижиг, дунд бизнесээс гадна бичил бизнес эрхлэгч гэдэг нэр томьёо орж ирсэн. Тэгэхээр эдгээр аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага өөрчлөгдөх юм. Жижиг бизнес эрхлэгч сангаас, дунд бизнес эрхлэгч банкнаас зээл авна гэх мэт зохицуулалт одоогоор байхгүй. Гэхдээ журмын хүрээнд тэгж зохицуулах боломжтой.

-Өнөөдрийн байдлаар танай байгууллагад хичнээн аж ахуйн нэгж хандаад байна. Үйл ажиллагаа нь хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Шинэчилсэн журам маань ирэх долоо хоногт Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ. Энэ сардаа багтаад шинэ журмаа баталж, тавдугаар сарын нэгнээс сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа эхлээд явна гэж төлөвлөж байгаа. Үүнээс гадна сангийн зүгээс зөвхөн зээл олгох биш бизнесийн чиглэлээр сургах, зээлийн батлан даалтын сантай хамтарч ажиллах зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.