СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-04

Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсынх болгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компаниуд оролцсон байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал “Байкалтур” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах мөн аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг ажлууд байв. 

Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг 

Мөн хурлын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгдлээ.

Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих боломжтой.

2018 онд 129 мянган жуулчин ОХУ-аас Монгол Улс руу зорчсон

Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үдэ хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.