СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-04

Эмээлт захад кг ноолуур 120-135 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ жилийн ноолуур шороо ихтэй, гарц муу байна 

юм. Зах зээлийн нөхцөл байдлыг сурвалжлахаар бид Эмээлт сууринг зорилоо. “Булгантамир” ноолуурын цэгийн төвд 7-8 жил ажиллаж буй Б.Даваа “Ноолуур өнгөрсөн сарын 25-ний байдлаар  131-133 мянган төгрөгөөс эхэлсэн. Гэвч одоо үнэ  өдөрт 2000-5000 орчим төгрөгөөр буурсаар өнөөдөр 120 мянган төгрөг болоод байна” гэлээ.

Яагаад үнэ ийн буурсныг тодруулахад энэ жил ихэнх нутгаар цас бага орж бараан байсан нь шороотой ноолуур их байгаатай холбоотойгоор гарц багассан гэв.

Гэхдээ үнэ буурахад үүнээс шалтгаалаагүй гэж бодож байна. Хятадууд л үнийг тогтоож байгаа гэсэн юм. Эднийх жилд 18-20 тонн ноолуур жижиглэнгийн үнээр авдаг аж. Эмээлтэд ихэвчлэн Төв, Өвөрхангай, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн ноолуурыг авч байна. Ченжээр ажиллаад 20 орчим жил болсон Н.Батаа “Энэ жил ноолуур харьцангүй өндөр үнэтэй эхэлсэн. Өнгөрсөн жил 105 мянганаас дуудаж байсан. Манай  зүүн аймгийнхан ямаагаа самнаж дууссан. Удахгүй борлонгоо самнаж эхэлнэ. Хэнтий, Дорнод, Хөвсгөл Сүхбаатар чиглэлийн ноолуур 130 мянгаас буухгүй байна. Аргагүй чанар дагаж байгаа” гэлээ. Ноолуур угаах үйлдвэрүүд  дэргэдээ ноолуураа  авдаггүй байхад бүх аймгийн ноолуур Эмээлтэд төвлөрдөг байжээ. Харин сүүлийн жилүүдээс угаах үйлдвэрүүд ноолуураа дэргэдээ  шууд авдаг болсонтой холбоотойгоор сайн  чанарын нарийн ноолууртай Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгийн ченжүүд ноолуураа шууд үйлдвэрт тушаадаг болсон байна.

 

Нэг кг ноолуурыг есөн юаниар угаадаг

Ноолуур угаах 20 гаруй үйлдвэр байдаг ч ноолуураа байнга дэргэдээ авдаг нь  “Ханбогд кашмер” “Өнчинцагаан” үйлд­вэрүүд  аж. Эмээлтээс Улаан­баатар чиглэлд явсаар  22 товчоо өн­гөрөөд  байрлах “Ханбогд кашмер” ноо­луур угаах үйлдвэрт ирлээ. Үйлдвэрийн гадуур хөл хөдөл­гөөн ихтэй байлаа.

Цайны цаг гээд харуул нь биднийг оруулсангүй. Харин азаар Хэнтий аймгийн дугаартай битүү ноолуур ачсан машин орохтой зэрэгцээд үйлдвэрийн хаалгаар явж оров. Цэлийсэн том хашаанд угаах үйлдвэр нь үүднээс чанх урд нэлээн зайтай харагдаж байв. Баруун талд нь хөндлөн байрлах склад буюу ноолуур авдаг бололтой хэд хэдэн үүд нь онгорхой контейнер байрлах чигт нөгөө машин явсаар зогсов. Үүдээр нь явж очтол хятад худалдаачид болон монгол ченжүүд ноолуур жинлэж, цаагуур нь битүү ноолуур хураалгаатай  харагдав. Энд л  ноолуур авч өгөлцөж, үнэ ханшаа тохирч байгаа бололтой. Ноолуурыг нь шинэжилж, имэрч, сунгаж, тооны машинд үнэ ханшаа хийн орчуулагч бололтой нэг эмэгтэй хятадаар ч монголоор ярьж  байв. Хятадууд бие биетэйгээ ярилцасны эцэст үнээ тохирох шиг болов. Орчуулагч эмэгтэйгээс хэдээр авахаар болов гэж асуухад 125 мянгад гэлээ. Харин монгол залуугаас асуухад 135 мянган төгрөгт өглөө гэсэн юм.

Энэ үйлдвэр нэг кг ноолуурыг есөн юаниар угааж байгаа гэж үйлвэрийн дарга гэх залуу хэлсэн юм. Бусад холын аймгуудад ноолуурын үнэ 131-135 мянган төгрөгт хэлбэлзэж байна хэмээн  Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар ярьж байв.

 

Б.Эрдэнэбат: Ноолуурын борлуулалт юанийн ханшийн өсөлтөд нөлөөлөхгүй


 

Манай улсын валютын ханш улирлаас хамаарч өсч, буурдаг. Тиймээс хаврын улиралд ноолуурын борлуулалтын үеэр юанийн ханш хэрхэн хэлбэлзэж буй талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбатын байр суурийг сонирхлоо.

-Ер нь валютын ханшинд улирлын нөлөө байгаа гэж үзвэл манай улсын зах зээл ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээл үр ашигтай ажиллаж байгаа тохиолдолд валютын ханшид улирлын нөлөө байх ёсгүй юм. Тэгэхээр хавар ноолуур гарах цагаар урд хөршийн үйлдвэрлэгчид ноолуурыг их хэмжээгээр авдаг тул юанийн ханш буурна гэдэг хүлээлт байж болохгүй. Нөгөөтэйгүүр гадаад валютын эх үүсвэрийн 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. .

2019.4.4 № 69 (6036)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.