СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Найман хүний амь үрэгдүүлсэн "Сүмбэрхудаг" ХХК-ийн үйл ажиллагааг зогсооно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

НМХГ-ын 11 улсын байцаагч Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэргэжлийн зөвлөлийн хурал хийлээ.
Харин нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгж нь уурхай дээрх эрхзүйн бичиг баримтгүй, байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

Тухайлбал, "Сүмбэрхудаг" ХХК нь иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүйгээр иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбайдаа оруулж олборлолт явуулснаас үүдэн 2018 онд гурван хүн, 2017 онд таван хүний амь нас эрсджээ.
"Сүмбэрхудаг" ХХК Налайх дүүргийн иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбайд нүүрс олборлуулах гурвалсан гэрээндээ маш ноцтой зүйл заалтууд оруулсан байгааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шүүмжилж байв. "Сүмбэрхудаг" ХХК нь Налайх дүүрэгт ажиллаж байгаа 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг бөгөөд өөрсдийн эзэмшлийн цооногтоо иргэдийг оруулж нүүрс олборлуулахдаа шимтгэл авна, харин олборлох ажлыг хийж буй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирвол бид ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гэрээндээ оруулсан байжээ.

Иймд иргэдийн амь насыг хохироож болзошгүй байгаа "

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.