СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2018-09-19

Мүн Жэ Иний айлчлалын хүрээнд...

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

2032 ОНЫ ЗУНЫ ОЛИМПИЙН НААДМЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтай болон дагалдах албан тушаалтнуудын хамт Пхеньянд гурав хоногийн хугацаатай айлчилж байгаа. Айлчлалын хүрээнд Солонгосын хойгт энх тайвныг тогтмол сахин хамгаалах чухал алхмууд тавигдсан. Түүнчлэн хоёр Солонгос улс 2032 оны зуны Олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон Улсын Олимпийн хороонд өргөн барина гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мягмар гаригийн орой ах дүү Солонгосын удирдагчид гэр бүлийн хамт Пхеньяны Гранд театрт хүндэтгэлийн концерт үзэж сонирхсон. Энэ үеэр удирдагч Ким анх удаа театрт түрүүлэн ирж зочдоо угтаж авчээ.  

 

 

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НАР ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ЗОЧЛОВ

Өмнөд ба Умард хөрш орнуудын тэргүүн хатагтай нар нөхрүүдээ түүхэн дээд уулзалт хийж байх зуур Пхеньяны хүүхдийн эмнэлэг болон дуу хөгжмийн коллежид зочилсон байна. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сүк Умард Солонгосын тэргүүн хатагтай Ри Соль Жугийн хамт Пхеньяны хамгийн том хүүхдийн эмнэлэг болох “Окрю”-тай танилцжээ. 2013 онд шинээр баригдсан 6 давхар эмнэлэгт 180 гаруй хүүхдийн эмч ажилладаг байна. Үүний дараа улсын хамгийн том хөгжмийн коллеж Ким Вон Гюнд очиж найрал хөгжмийн концертыг үзэж сонирхсон байна. Тэргүүн хатагтай нар хоёулаа хөгжийн боловсрол эзэмшжээ. Өнөөдөр Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай “Мангёндэ” Хүүхдийн ордонтой танилцаж, хүүхдүүдийн урлаг, хөгжим, спортын хөгжилд хэрхэн анхаарч буйг өөрийн биеэр харах юм байна.

 

 

СӨҮЛ ХОТОД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Дондэмүны Төв хэвлэлийн газрын урд Мүн Жэ Иний айлчлалын хүрээнд болж буй дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсаалд оролцсон зуу гаруй хүний ихэнх нь Умард Солонгосоос цагаачлан зугтсан иргэд болон ахмадууд байсан юм. Тэд “Ким Жон Унд ашигтай дээд хэмжээний уулзалт болох ёсгүй” хэмээн уриалж байжээ. Мөн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг шаардсан байна.

 

 

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.